ЯАГААД ТОМҮЖИН?

Томүжинг тодорхойлдог хамгийн чухал зүйл бол бүтээлч, хөдөлмөрч, хүсэл эрмэлзэлтэй сурагчдын хүрээлэл. Манай элсэлтийн үйл явц нь энэхүү хүрээллийг бүрдүүлж, илүү нягтаршуулахыг зорьдог. Томүжинг тодорхойлох бусад хүчин зүйлсээс дурдвал:

💡 Сурагчдын санхүүгийн чадамж болон академик түвшинг үл хамаарч гагцхүү хүсэл эрмэлзэлтэй эсэх, түүнийхээ араас хөдөлмөрлөж чадах эсэхээр тэнцүүлж авдаг,

💡 Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцаж байгаа үе үеийн Томүжингийн төгсөгчидтэй холбогдож, тэдэнтэй нэг хүрээлэлд ордог. Анхны өдрөөсөө л тэдний амжилтын түүхүүдээр хөглөгдөж, өөрийнхөө амжилтыг бүтээх замналаа эхлүүлнэ.

7%

Нийт өргөдөл илгээгчдээс тэнцдэг хувь

20%

Нийт сурагчдын 20%-ийг Монгол улсын 21 аймгийн сурагчид бүрдүүлдэг

99.4%

Нийт сурагчдын 99.4% нь тэтгэлэг/санхүүгийн дэмжлэгтэйгээр Томүжинд суралцдаг 

ХАУС СИСТЕМ

Томүжин Алтернатив сургуулийн онцлох нэг зүйл бол ХАУС СИСТЕМ. Хүн амьдрал дээр дан нэг үеийнхэнтэй л хамтарч, харилцаад явдаггүй, өөр өөр насны, өөр өөр үеийн хүмүүстэй хамтарч, ойлголцож, тэдний сонирхол, үзэл бодол, ялгаатай байдлыг ойлгож, хүндэтгэх хэрэгтэй байдаг.

Тэгвэл түүнд бэлдэх зорилготой ХАУС СИСТЕМ.

Уламжлалт ангийн системээр биш дээд, доод ангийнхантай холилдсон 8-12-р ангийнхнаас бүрдэх хаус. Монгол оронд ховордсон 8 амьтдаар нэрлэгдэх 8 хаус, тэднийхээ төлөө гэх сэтгэлээ үйлдэл болгож хаус төслөө хамтдаа хийцгээнэ. Урлаг спортоор хоорондоо өрсөлдөж, өөрийн хаусын төгсөгчдөөрөө бахархдаг. Энэ жилээс эхлэн хаусууд өөрсдийн хаусын хүрээллээ бүрдүүлэхэд оролцдог болж байгааг дуулгахад таатай байна. 

ЭЛСЭЛТИЙН ҮЕ ШАТУУД

💌  Элсэлтийн урилга авах

Урилга гэж юу вэ? 

Томүжин Алтернатив сургуульд элсэх ѳргѳдѳл илгээхийн тулд зайлшгүй эхлээд УРИЛГА авсан байх шаардлагатай.

Урилгаар гэж байгаа шалтгаан:

Тиймдээ ч сурагч бүр бидний хувьд хамгаас нандин.✨ Энэхүү хамтын аялал, хүрээлэлд ХЭН нэгдэхийг шийдэх нь Томүжинд сурч байгаа сурагчдынхаа төлөө хийх бидний маш хариуцлагатай үүрэг. Ийм л учраас яг хүссэн нь, яг бидний арга барилыг ойлгож байгаа нь л Томүжин Алтернатив сургуулийн элсэлтийн өргөдлийг бөглөх УРИЛГА авна.

Урилга авахын тулд:

📌 Тухайн ДАВАЛГААНЫ ТУРШ зарлагдсан сэдвийн дагуу шалгуур хангасан видео контент хийн илгээсэн тохиолдолд.

📌 Эсвэл Томүжин Алтернатив сургуулийн сурагч санал болгосон тохиолдолд зөвхөн танд зориулсан элсэлтийн өргөдлийн урилгыг таны мэйл хаягаар илгээнэ.

Давалгаа гэж юу вэ?

Урилга авах хүсэлтийг 2 долоо хоног тутам шинэчлэгдэх зааврын дагуу илгээх ба энэ 2 долоо хоног бүрийн мѳчлѳгийг "давалгаа" гэж нэрлээд байгаа юм. Урилга авахын тулд нийт хэдэн давалгаа явагдах нь тодорхойгүй байдаг тул та яг одоо явагдаж байгаа давалгаанд нь амжиж зааврын дагуу урилгын хүсэлтээ илгээгээрэй!

📝  1-р шат - Цахим элсэлтийн өргөдөл бөглөх

Танд элсэлтийн өргөдлийн урилга очсон бол:

🪂 2-р шат - Бататгах сорил

Элсэлтийн 1-р шатанд тэнцсэн тохиолдолд 2-р шат буюу бататгах сорилд оролцоно.

Бататгах сорил нь сурагчийн элсэлтийн өргөдөлд тусгагдсан чанар, чадварыг батлах зорилготой.

Бататгах сорилыг Томүжин Алтернатив сургууль дээр биечлэн ирж өгөх ба бэлдэх зүйлс, заавар, сорил өгөх өдрийг имэйлээр болон утсаар мэдэгдэх болно.

Суудал баталгаажуулалт

Тэнцэлтийн хариу авснаас хойш 7 хоногийн дотор суудал баталгаажуулалт хийнэ.

СУРГАЛТЫН ТӨЛБӨР БА ТЭТГЭЛЭГ / САНХҮҮГИЙН ДЭMЖЛЭГ

Сургалтын төлбөр: 29,900,000 төгрөг

Тэтгэлэг/санхүүгийн дэмжлэг: Tаны илгээсэн санхүүгийн дэмжлэгийн өргөдөл болон Санхүүгийн дэмжлэг шийдвэрлэх комиссын тооцсон тооцоолол дээр тулгуурлаж хэрэгцээт санхүүгийн дэмжлэгийг 100% хүртэл олгоно.

Бид хамгийн шилдэг боловсролыг хүн бүхэнд тэгш хүртээмжтэй болгох зорилготой. Тиймдээ ч бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тэнцүүлсэн сурагчдынхаа санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, сургалтын төлбөрөөс төлж чадахгүй хэмжээнээс нь чөлөөлж, санхүүгийн дэмжлэгтэйгээр Томүжиндаа сургадаг. 

*Санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийг өргөдөл дээрээ илэрхийлж, тусдаа өргөдөл бөглөснөөр шийдвэрлэгддэг.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

Элсэлтийн талаар

Урилга авах видеог дахин явуулж болох уу?

Урилга авах хүсэлтийн хариугаа аваад тэнцээгүй бол дахин явуулж болно.

1р шатанд шалгарсан эсэхийг email хаяг руу явуулах уу?

Тийм ээ, давхар сануулах мсж очиж байгаа.

Хэрэв урилга авсан тохиолдолд санхүүгийн тусламж өгдөг үү?

Урилга нь зөвхөн элсэлтийн өргөдөл бөглөх эрх юм, 1-р шатны өргөдөл санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийг асуух ба тийм гэсэн тоихолдолд асран хамгаалагчийн имэйл рүү санхүүгийн дэмжлэгийн өргөдөл очно.

Элсэлт нь хэзээ баталгаажиж эхлэх вэ?

Элсэлтийн урилганы хүсэлтийн хариу 24-48 цагийн дотор гарна. 1-р шат 5 хоногийн дотор гарч 2-р шатны Бататгах сорилд дуудна.

Дүүргийн олимпиадын алт, хошой, хүрэл, нийслэлийн олимпиадын хүрэл медалтай бол Томүжинд ороход давуу тал болох уу

Сурагч заавал амжилт үзүүлсэн байж Томүжинд орж ирдэггүй, хамгийн гол нь өөрийн хүсэл эрмэлзлэлтэй байх нь чухал. Гэхдээ мэдээж тууштай байж, тодорхой амжилт үзүүлсэн бол давуу тал болох боломжтой

Хичээлийн дүн хамааралтай юу?

1-р шатанд 4 жилийн дүнгийн хуулга авч байгаа. Дүн нь харгалзан үзэх 10 үзүүлэлтийн л нэг юм.

Англи хэлний мэдлэг хэр их хэрэгтэй вэ?

12-р ангийн бүх сурагчид АНУ-ын топ, их дээд сургуулиуд руу өргөдөлдөө бэлдэж явуулдаг. Тийм учраас суурь сайн байх хэрэгтэй. Гэхдээ англи хэлний мэдлэг нь шууд тэнцэх, эсвэл шууд тэнцэхгүй байх шалтгаан болохгүй.

12-р ангидаа элсэн орох боломжтой юу, орж аав ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэх хүсэлтэй байна.

8-12-р ангидаа элсэлт авч байгаа тул боломжтой. Гэхдээ аав, ээжийнхээ гэхээсээ илүү өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд яваарай.

1 сарын 10нд 1-р шатанд тэнцэж байсан юмаа. Одоо давхар 2-р шатанд нь орвол болох уу? Үнэхээр элсэхийг хүсэж байгаа.

2024-2025 оны элсэлт урилгаар 2.24-нд эхлэсэн болохоор Урилгаа аваад дахин 1-р шатнаас эхлэх нь байна шүү.

Бататгах сорил нь яг юугаар авдаг вэ?

Бататгах сорилдоо ирэх үедээ л мэднэ дээ :)

Төлбөр, санхүүгийн дэмжлэгтэй холбоотой

Төлбөрийн мэдээлэл

Сургалтын төлбөр 29,900,000, санхүүгийн өргөдөл бөглөж тухайн гэр бүлийн санхүү дээр үндэслэн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ тогтоогддог

Тэтгэлэг яаж өгөх вэ?

Тэтгэлэг/санхүүгийн дэмжлэгийг санхүүгийн дэмжлэгийн өргөдөл дээр үндэслэж тогтооно. 

Олон Улсын тэмцээнд амжилт гаргасан тохиолдолд төлбөрийн тэтгэлэг олгох уу?

Тэнцэхэд тодорхой давуу тал болно, санхүүгийн дэмжлэг/ тэтгэлэг дээр харгалзан үзэх боломжтой.

Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой

Томүжинд бусад сургуулиас ордоггүй хичээл байдаг юм болов уу?

Мэдээж байгаа. Харицлааны ур чадвар, бизнес судлал, төсөлт хичээлүүд, их сургуулийн бэлтгэл хичээлүүд, зөвлөгөө гээд л байна даа. 

Сургуулийн хичээлийн цаг ямар байдаг вэ?

Хичээлийн ерөнхий үйл ажиллагаа 08:30-15:30 хооронд явагддаг. Түүнээс цааш сурагчдын клуб, хөгжүүлэх хөтөлбөр, бие даан өөрийн зүйлсээ хийх гээд Даваа-Ням гарагт 20 цаг хүртэл, багш, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй бол түүнээс оройтож суух боломжтой байдаг.

Хичээлээс гадуурх ямар ямар дугуйлан байдаг вэ?

Сагсан бөмбөг, гарбөмбөг, ширээний теннис, цэнгээнт бүжиг, фитнесс, иога, мутай кикбокс, жиү жицү, усан сэлэлт, кодинг, брэйк данси гэх мэт хөгжүүлэх хөтөлбөрүүд байгаа.

Сурагчдын клубууд байдаг уу?

Сурагчдын сонирхолын 20 гаруй клуб байдаг. Сурагчид өөрсдийн хүсэлтээр клубээ нээх бүрэн боломжтой

Хичээлүүдээ сонгож сурдаг уу эсвэл тодорхой хувиарын дагуу ордог уу, чөлөөт цаг хэр гарах бол?

Сонгон судлах хичээл байгаа, ихэнхидээ тодорхой хуваарийн дагуу явна. Чөлөөт цаг тухайн сурагчаас л хамаарна даа

Сургуулийн хөтөлбөрийн тухай мэдээлэл авмаар байна.

Өөрсдийн амьдралд бэлтгэх ELF хөтөлбөр, МУ-ын цөм хөтөлбөр, их сургуулийн бэлтгэл буюу Tomujin academy-н College prep хөтөлбөр гэсэн 3 хөтөлбөрөөр явдаг.

Дотуур байр байгаа юу? 

Дотуур байр байхгүй, гэхдээ нийт сурагчдын 20% хөдөө орон нутгаас байдаг тул хотод байрлах байргүй сурагч нар сургуулиас нэг багшийн хамт байр түрээслэдэг. Хэдүүлээ , ямар байранд орохоос хамаарч нэг сурагчаас гарах зардал сарын 300-500 мянгын хооронд байдаг.

Хүүхдүүд сургууль дээрээ яаж хонодог юм бол?

Хаусаараа, ангиараа дотносох үйл ажиллагаа хийх үед төлөвлөөд хонож болдог. Мөн их сургууль руу өргөдлөө явуулах үед төгсөх ангийнхан цагаа хэмнэх үүднээс бөөндөө 4-5 хоногоор сургууль дээрээ байрлаж хонодог

Хичээл нь ямар арга барилаар ордог вэ?

Илүү бие даан суралцах чадвар хэрэгтэй. Төсөлд суурилж хичээлүүд явагдана, семинар хичээлүүд мөн ордог.

Томүжин сургууль ямар нэгэн үе тэнгийн дээрэлхэлт бас гадуурхалт гэх мэт хортой зүйлүүд тохиолдож байсан болов уу?

Манай сургууль Хаус системтэй буюу 8-12-р ангийнхан хоорондоо холилддог. Тийм ч учраас үе тэнгийн ноцтой дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт гардаггүй. Мэдээж тодорхой хэмжээний сурагчдын хоорондын үл ойлголцол, асуудлууд гарч байсан, цаг тухайд нь шийдээд явдаг.

Сургуулийн автобус явдаг уу?

Сүүлийн 3 жил яваагүй, яагаад гэвэл сурагчид тарсан ч сургууль дээр сууж хичээл, төслөө хийдэг учраас тогтмол цагт харьдаггүй. Тиймээс автобус хэрэглэх сурагчид бага байдаг. Ирэх хичээлийн жил судалгаа авч автобус явах эсэх шийдэгдэнэ.