Бид бол 7-12-р ангийн хүүхдүүдийг уламжлалт бус аргаар шалгалтанд бус өөрийнх нь амьдралд болоод өрөөл бусдын амьдралыг өөрчлөхөд нь бэлтгэдэг сургууль. Бид:
1️⃣ Хамгийн шилдэг боловсролыг хүн бүрт тэгш хүртээмжтэй болгох зорилгоор,
2️⃣ Шалгалтанд биш амьдралд бэлдэх хѳтѳлбѳрѳѳр,
3️⃣ Хүсэл тэмүүллээр дүүрэн хүүхдүүдтэй ажиллаж мөрөөдөл, зорилгод нь хүргэхээр ажилладаг.
Өнөөдөр бидэнд тулгарч буй сорилтууд өнгөрсөнөөс тэс өөр бөгөөд илүү нарийн төвөгтэй болж, ирээдүйд ч зогсолтгүй өөрчлөгдсөөр байна.
Асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ дэлхийд өсч хөгжихийн тулд сурагчид цаг хугацаа, нөхцөл байдлаас үл хамааран өөрсдийн хүссэн өөрчлөлтийг авчрах чадварт суралцах хэрэгтэй болоод байна.
Тиймээс бид боловсролыг дахин томьёолж, сурагчдаа амьдралд бэлтгэж байна.
Мэддэг байгаад зогсохгүй мэдлэгээрээ юу хийж чаддаг байх нь илүү чухал.
Сурагчид дан ганц ирээдүйд эзэмших мэргэжил, гүйцэтгэх ажлынхаа төлөө биш, харин жинхэнэ амьдралд тулгардаг асуудлуудыг шийдэхэд бэлтгэгдэх ёстой гэдэгт бид итгэдэг. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бодлого боловсруулах, шинэ санаа гаргах зэрэг аль нь ч бай сурагчдынхаа өөрсдөөсөө ч том асуудлыг шийдэх эрмэлзлийг бид дэмждэг.
🌱 Манай сурагчид тогтвортой хөгжлийн бодлогод нийцэх олон тѳрлийн төслүүдийг санаачилж, хэрэгжүүлдэг.
🏆 Томүжин алтернатив сургуулийн төгсөгчид томоохон бизнес болон нийгэмд тустай хөдөлгөөнүүдийг санаачилдаг.
📚 Манай сургалтын хөтөлбөр нийгэмд ээлтэй, асуудал бодитоор шийдвэрлэх арга замыг багтаасан байдаг.
Онцгой сайн байна гэдэг нь түлхүү бидний хүрээлэл бидэнд хэрхэн нөлөөлж буйгаас хамааралтай. Тийм учраас бид хүсэл эрмэлзэлтэй, хамтач хүүхдүүдээс бүрдсэн хүрээллийг бүтээхийг эрмэлздэг.
Манай элсэлтийн үе шатууд бие даан суралцах чадвартай, хүсэл эрмэлзэлтэй түүндээ үнэнч сурагчдыг таньж, ар гэрийн санхүүгийн чадамжаас нь үл хамааран элсүүлэх зорилготой байдаг.
"Томүжингаас олж авсан хамгийн чухал зүйл маань болохоор ХҮРЭЭЛЭЛ. Тасралтгүй дэмждэг хүрээлэл байсан. Багш нар маань, дээд ангийн ах эгч нар маань, ангийнхан маань ямар ч хэцүү зүйлс тохиолдсон үргэлж дэмжихэд бэлэн. Ѳѳрт байгаа бүхий л зүйлсээ зориулахад бэлэн байдаг тийм хүрээлэл."
"Томүжин хүрээлэл байсан болохоор Харвард руу өргөдлөө явуулах зориг нь байсан. Тэр хүмүүс чи чадна шүү гээд итгүүлж байсан болохоор. Энэ хүрээлэлд байсан болохоор Харвардын 2028 оны төгсөгч, ХАРВАРДЫН оюутан болох гэж байна."
"Томүжингаас олж авсан хамгийн чухал зүйл маань болохоор ХҮРЭЭЛЭЛ. Тасралтгүй дэмждэг хүрээлэл байсан. Багш нар маань, дээд ангийн ах эгч нар маань, ангийнхан маань ямар ч хэцүү зүйлс тохиолдсон үргэлж дэмжихэд бэлэн. Ѳѳрт байгаа бүхий л зүйлсээ зориулахад бэлэн байдаг тийм хүрээлэл."
"Томүжин хүрээлэл байсан болохоор Харвард руу өргөдлөө явуулах зориг нь байсан. Тэр хүмүүс чи чадна шүү гээд итгүүлж байсан болохоор. Энэ хүрээлэлд байсан болохоор Харвардын 2028 оны төгсөгч, ХАРВАРДЫН оюутан болох гэж байна."
Өөрчлөлт нүд ирмэхийн дотор тохиох боломжгүй. Үүнийг бүтээхэд цаг хугацаа, олон удаагийн, төлөвлөлт, үр дүнтэй оролдлогууд шаардлагатай. Тиймээс бид сурагчдаа чадварлаг, сониуч, үнэ цэн бүтээгчид болгохын тулд 6 жилийн бүтэц боловсруулсан.
Манай сургалтын хөтөлбөрийн эхний шат болох “Хураах жил”-үүдэд сурагчид сониуч зан, юмсыг судлан шинжлэх чадварт суралцахаас гадна бодит туршлагаар дамжуулан бат бөх сууриа бий болгодог. Харин “Хуваалцах жил”-үүддээ тэд олж авсан мэдлэгээ хэрэгжүүлж, зохион бүтээж, эерэг өөрчлөлт авчирч, тэдгээрээ ахлах сургуулийн дараах амьдралдаа түгээн дэлгэрүүлж, ахисан түвшинд нөлөөлөл үзүүлэхдээ бэлтгэдэг.
Анги бүр, шат бүр өмнөх суурин дээрээ нэмж, туршлага болоод ур чадварын давхарга үүсгэн дүүргэдэг.
Бид 5 жилийн хугацаанд юу бүтээв
төгсөгчид
Томүжингаас сурагчдадаа олгосон тэтгэлэг/санхүүгийн дэмжлэг
Нийт сурагчдын 99.4% нь тэтгэлэг/санхүүгийн дэмжлэгтэйгээр Томүжинд суралцдаг
Манай сурагчдын дэлхийн топ их сургуулиудад тэнцсэн тэнцэлт
Манай сурагчдын дэлхийн топ сургуулиудаас авсан тэтгэлэг/санхүүгийн дэмжлэгийн хэмжээ
Нийт сурагчдын 20%-ийг Монгол улсын 21 аймгийн сурагчид бүрдүүлдэг
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр
Томүжин бол энгийн нэг сургууль биш. Бид нэгэн үнэ цэнтэй өөрчлөлтийн давлагаа.
Тиймээс хэрвээ чи...
Уламжлалт арга барилаас халширч, ѳвѳрмѳцѳѳр, ѳѳрѳѳр, хамгийн гол нь амьдралдаа хэрэглэх мэдлэг, ур чадварыг эзэмшмээр байвал,
Ирээдүйд хийж бүтээх зүйлс, сурч мэдэх зүйлсээ хүсэж мѳрѳѳддѳг, тэмүүлэлтэй бол,
Зѳвхѳн ѳѳр шигээ биш ѳѳр янз бүрийн хүүхдүүдийн хүрээлэлд орж, харах ѳнцгѳѳ ѳргѳжүүлмээр байвал,
7-12-р ангид элсэх гэж байгаа бол Томүжингийн хайж байгаа хүн чи мѳн байж магад.