Юу сурах нь биш яаж сурах нь өөр. Томүжинд хүүхэд тань цээжлэхийн оронд тоглож, бүтээж, туршиж, асуудал шийдэж суралцана.
Анги дүүргэлт
Улаанбаатарын олон сургуульд 40–50 сурагч нэг ангид суралцдаг. Харин бид бага ангидаа 1:16 харьцааг чандлан баримтална.
Сургалтын арга барил
Тоглож, бүтээж суралцах Томүжин хөтөлбөр. Хичээлийг багшийн дарамт бус сониуч зангаар суралцах орчин.
Англи хэл
English-friendly орчин, багш нар. Хүүхэд тань Англи хэлтэй хүрээлэлд өдөр бүр суралцана. Англи хэлний хичээл 1-р ангиас эхлэнэ.
10+ жил
Боловсролын салбарт бид Томүжин Академи, Томүжин Алтернатив сургуулиудаараа 2015 оноос хойш 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Бага сургуульдаа бид хүүхдээс эхлэлтэй, цогц хѳтѳлбѳрийг хэрэгжүүлэх тул багш, сурагчийн харилцааг ойр дотно байлгаж, тулж ажиллах боломжийг бүрдүүлнэ.
Зѳвхѳн мэдлэг бус мэдлэгээ ашиглаж тоглож, бүтээж суралцах Томүжин хөтөлбөр. Бүтээл туурвих замаар утга учиртай суралцуулна.
Монголын анхны Алтернатив сургууль хэмээн эхэлсэн бид ирээдүй, шинэ эринд нийцсэн хѳтѳлбѳр, арга барилаар үйл ажиллагаагаа явуулдаг.
Оюун, бие, сэтгэлзүй гурвыг тэнцвэртэй хөгжүүлнэ. Хичээлдээ сайн л байх гэхээсээ илүү цогц хүүхэд/хүн болох нь бидний зорилго.
ЗӨВХӨН БАГА АНГИЙХНЫ ОРЧИН
Манай бага сургуулийн сурагчид дунд, ахлах ангийн сурагчдаас бүрэн тусгаарлагдсан орон зайтай. Өдөр бүр аюулгүй, тайван орчинд суралцана.
Тусдаа орц, гарц: Дунд ангийн сурагчдаас тусгаарлагдсан
Гэрэл, цэвэр агаар бүхий, насанд нийцсэн танхимууд
Бүтээх, тоглох, судлах зориулалтын тоног төхөөрөмж
Дараах зураг нь хиймэл оюунаар бүтээсэн хэдий ч яг энэхүү зургийн дагуу засварын ажлаа эхлүүлээд байна. Энэхүү орчин яг хэрхэн харагдахыг мэдэхийн тулд ганцаарчилсан уулзалтаар ирж үзэхийг урьж байна.
Сургалтын үндсэн тѳлбѳр
Сургалтын үндсэн тѳлбѳрт сургалтын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бүхий л материал, хэрэгслүүд багтсан байна.
Хүртээмжтэй байдлыг бид эрхэмлэсээр ирсэн тул санхүүгийн дэмжлэгийг ѳрхийн орлогод үндэслэн олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг элсэлтийн ярилцлагад авна.
Бид зөвхөн сургууль биш боловсролыг шинэчлэх хөдөлгөөн.