Томүжинг тодорхойлдог хамгийн чухал зүйл бидний итгэл үнэмшил, боловсролыг харах өнцөг. Үүн дээр нэмээд Томүжинг бүрдүүлэгч бүтээлч, хөдөлмөрч, хүсэл эрмэлзэлтэй сурагчдын хүрээлэл. Манай элсэлтийн үйл явц нь бидний итгэл үнэмшил, үнэт зүйлсэд итгэж нэгдэх, бидний хүрээлэлд тохирох сурагчдыг элсүүлэхийг зорьдог. Томүжинг сонгох шалтгаан:
Утга учиртай суралцаж, зүгээр нэг хичээл хийхийн төлөө биш, өөрөөсөө том зорилгын төлөө суралцах боломж. Мэдлэг, ур чадвараа хуримтлуулаад зогсохгүй, хэрэглэх, хийж бүтээх орон зайг олгоно.
Гагцхүү санхүүгийн чадамж эсвэл академик түвшинг бус хүсэл эрмэлзэл, хөдөлмөрч байдал, суурь хүмүүжил, зан характраараа шалгарсан сурагчдын хүрээлэл.
Өөрийн мөрөөдлөө биелүүлж дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцаж байгаа, нийгэмд эерэг өөрчлөлт түгээж яваа үе үеийн Томүжингийн төгсөгчидтэй нэг хүрээлэлд орох боломж. Анхны өдрөөсөө л тэдний амжилтын түүхүүдээр хөглөгдөж, өөрийнхөө амжилтыг бүтээх замналаа эхлүүлнэ.
Нийт өргөдөл илгээгчдээс тэнцдэг хувь
Нийт сурагчдын 20%-ийг Монгол улсын 21 аймгийн сурагчид бүрдүүлдэг
Нийт сурагчдын 93.7% нь тэтгэлэг/санхүүгийн дэмжлэгтэйгээр Томүжинд суралцдаг
Томүжин Алтернатив сургуулийн онцлох нэг зүйл бол ХАУС СИСТЕМ. Хүн амьдрал дээр дан нэг үеийнхэнтэй л хамтарч, харилцаад явдаггүй, өөр өөр насны, өөр өөр үеийн хүмүүстэй хамтарч, ойлголцож, тэдний сонирхол, үзэл бодол, ялгаатай байдлыг ойлгож, хүндэтгэх хэрэгтэй байдаг.
Тэгвэл түүнд бэлдэх зорилготой ХАУС СИСТЕМ.
Уламжлалт ангийн системээр биш дээд, доод ангийнхантай холилдсон 8-12-р ангийнхнаас бүрдэх хаус. Монгол оронд ховордсон 8 амьтдаар нэрлэгдэх 8 хаус, тэднийхээ төлөө гэх сэтгэлээ үйлдэл болгож хаус төслөө хамтдаа хийцгээнэ. Урлаг спортоор хоорондоо өрсөлдөж, өөрийн хаусын төгсөгчдөөрөө бахархдаг.
ЦЭН
ЦАА
БӨХӨ
MАЗА
ХАНТ
ИРВЭ
ХАВТ
ЯНГ
Та admissions.tomujin.edu.mn хаягаар орж, бүртгэл үүгэж:
Элсэлтийн өргөдлийн хураамж ₮60,000-г төлнө.
Элсэлтийн өргөдлийн хураамж төлөгдсний дараа та элсэлтийн порталд нэвтрэх эрхтэй болно.
Порталдаа нэвтэрч та 1-р шатны өргөдлөө илгээх боломжтой.
Элсэлтийн 1-р шатанд тэнцсэн тохиолдолд 2-р шат буюу бататгах сорилд оролцоно.
Бататгах сорил нь сурагчийн элсэлтийн өргөдөлд тусгагдсан чанар, чадварыг батлах зорилготой.
Бататгах сорилыг Томүжин Алтернатив сургууль дээр биечлэн ирж өгөх ба бэлдэх зүйлс, заавар, сорил өгөх өдрийг имэйлээр болон утсаар мэдэгдэх болно.
Тэнцэлтийн хариу авснаас хойш 7 хоногийн дотор суудал баталгаажуулалт хийнэ.
Сургалтын төлбөр: 29,900,000 төгрөг
Тэтгэлэг/санхүүгийн дэмжлэг: Tаны илгээсэн санхүүгийн дэмжлэгийн өргөдөл болон Санхүүгийн дэмжлэг шийдвэрлэх комиссын тооцсон тооцоолол дээр тулгуурлаж хэрэгцээт санхүүгийн дэмжлэгийг 100% хүртэл олгоно.
Бид хамгийн шилдэг боловсролыг хүн бүхэнд тэгш хүртээмжтэй болгох зорилготой. Тиймдээ ч бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тэнцүүлсэн сурагчдынхаа санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, сургалтын төлбөрөөс төлж чадахгүй хэмжээнээс нь чөлөөлж, санхүүгийн дэмжлэгтэйгээр Томүжиндаа сургадаг.
*Санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийг өргөдөл дээрээ илэрхийлж, тусдаа өргөдөл бөглөснөөр шийдвэрлэгддэг.
Тийм ээ, давхар сануулах мэссэж очиж байгаа.
Сурагч заавал амжилт үзүүлсэн байж Томүжинд орж ирдэггүй, хамгийн гол нь өөрийн хүсэл эрмэлзлэлтэй байх нь чухал. Гэхдээ мэдээж тууштай байж, тодорхой амжилт үзүүлсэн бол давуу тал болох боломжтой
1-р шатанд 4 жилийн дүнгийн хуулга авч байгаа. Дүн нь харгалзан үзэх 10 үзүүлэлтийн л нэг юм.
12-р ангийн бүх сурагчид АНУ-ын топ, их дээд сургуулиуд руу өргөдөлдөө бэлдэж явуулдаг. Тийм учраас суурь сайн байх хэрэгтэй. Гэхдээ англи хэлний мэдлэг нь шууд тэнцэх, эсвэл шууд тэнцэхгүй байх шалтгаан болохгүй.
7-12-р ангидаа элсэлт авч байгаа тул боломжтой. Гэхдээ аав, ээжийнхээ гэхээсээ илүү өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд яваарай.
Бататгах сорилдоо ирэх үедээ л мэднэ дээ :)
Сургалтын төлбөр 29,900,000, санхүүгийн өргөдөл бөглөж тухайн гэр бүлийн санхүү дээр үндэслэн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ тогтоогддог
Тэтгэлэг/санхүүгийн дэмжлэгийг санхүүгийн дэмжлэгийн өргөдөл дээр үндэслэж тогтооно.
Тэнцэхэд тодорхой давуу тал болно, санхүүгийн дэмжлэг/ тэтгэлэг дээр харгалзан үзэх боломжтой.
Мэдээж байгаа. Харилцааны ур чадвар, бизнес судлал, төсөлт хичээлүүд, их сургуулийн бэлтгэл хичээлүүд, зөвлөгөө гээд л байна даа.
Хичээлийн ерөнхий үйл ажиллагаа 08:30-15:30 хооронд явагддаг. Түүнээс цааш сурагчдын клуб, хөгжүүлэх хөтөлбөр, бие даан өөрийн зүйлсээ хийх гээд Даваа-Ням гарагт 20 цаг хүртэл, багш, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй бол түүнээс оройтож суух боломжтой байдаг.
Сагсан бөмбөг, гарбөмбөг, ширээний теннис, цэнгээнт бүжиг, фитнесс, иога, мутай, усан сэлэлт, бүжиг гэх мэт хөтөлбөрүүд байгаа.
Сурагчдын сонирхлын 20 гаруй клуб байдаг. Сурагчид өөрсдийн хүсэлтээр клубээ нээх бүрэн боломжтой
Сонгон судлах хичээл байгаа, ихэнхдээ тодорхой хуваарийн дагуу явна. Чөлөөт цаг тухайн сурагчаас л хамаарна даа
Дотуур байр байхгүй, гэхдээ нийт сурагчдын 20% хөдөө орон нутгаас байдаг тул хотод байрлах байргүй сурагч нар сургуулиас нэг багшийн хамт байр түрээслэдэг. Хэдүүлээ , ямар байранд орохоос хамаарч нэг сурагчаас гарах зардал сарын 300-500 мянгын хооронд байдаг.
Хаусаараа, ангиараа дотносох үйл ажиллагаа хийх үед төлөвлөөд хонож болдог. Мөн их сургууль руу өргөдлөө явуулах үед төгсөх ангийнхан цагаа хэмнэх үүднээс бөөндөө 4-5 хоногоор сургууль дээрээ байрлаж хонодог
Илүү бие даан суралцах чадвар хэрэгтэй. Төсөлд суурилж хичээлүүд явагдана, семинар хичээлүүд мөн ордог.
Сүүлийн 3 жил яваагүй, яагаад гэвэл сурагчид тарсан ч сургууль дээр сууж хичээл, төслөө хийдэг учраас тогтмол цагт харьдаггүй. Тиймээс автобус хэрэглэх сурагчид бага байдаг. Ирэх хичээлийн жил судалгаа авч автобус явах эсэх шийдэгдэнэ.